Жижиг аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайлангийн аудитад зориулсан Аудитын олон улсын стандарт

2024-03-01 / Стандарт

Жижиг Аж Ахуйн Нэгжүүдэд зориулсан Аудитын Олон Улсын Стандартын танилцуулга

Аудит, Баталгаажуулалтын Олон Улсын Стандартын Зөвлөл (АБОУСЗ)-өөс жижиг аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайланд аудит хийхэд зориулан бие даасан, тусдаа аудитын стандарт болох "Жижиг Аж Ахуйн Нэгжүүдэд зориулсан Аудитын Олон Улсын Стандарт"-ыг 2023 оны 12 дугаар сард албан ёсоор батлан гаргасан байна. 

Уг Стандартыг аудитын байгууллагууд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойших санхүүгийн тайлангийн аудитад ашиглаж болох бөгөөд үүнээс өмнөх хугацаанд мөн хэрэглэж болно гэж АБОУСЗ-өөс мэдэгдсэн. Ингэхийн тулд, аливаа орны хууль тогтоогч, мэргэжлийн байгууллагууд холбогдох хууль тогтоомж, дүрэм журамдаа өөрчлөлт оруулах шаардлагатай.

Дараах танилцуулгын хуудаснаас та уг стандартын талаарх товч мэдээллийг аваарай.  

Жич:  Уг стандартын Англи хэл дээрх албан ёсны нэр нь "International Standard on Auditing for Audits of Financial Statement of Less Complex Entities" бөгөөд "Less Complex Entities" гэх нэр томьёог "Жижиг аж ахуйн нэгж" гэж орчуулсан нь зөвхөн манай сайтын зүгээс хийсэн орчуулга юм. Одоогийн байдлаар уг стандартыг албан ёсны Монгол хэл орчуулаагүй байгаа бөгөөд "Жижиг аж ахуйн нэгж" гэдэг нь "нарийн төвөгтэй биш, энгийн бүтэцтэй, үйл ажиллагаатай, цөөн тооны эзэмшигч болон удирдлагатай, цөөн тооны ажилчидтай аж ахуйн нэгж" гэсэн утгыг илэрхийлнэ.