Жижиг Дунд Аж Ахуйн Нэгжийн Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (ЖДААН-ийн СТОУС)
Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл (НББОУСЗ) нь олон улс оронд жижиг дунд аж ахуйн нэгж (ЖДААН) хэмээн нэрлэгддэг жижиг дунд аж ахуйн нэгж, хувийн байгууллага, хувьцаат бус компани зэрэг байгууллагын ерөнхий зорилготой санхүүгийн тайлан, болон бусад санхүүгийн тайлагналд ашиглах тусдаа стандартыг тусад нь боловсруулж, хэвлэсэн нь Жижиг дунд аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (ЖДААН-ийн СТОУС) юм. ЖДААН-ийн СТОУС-ыг иж бүрэн СТОУС-д үндэслэн боловсруулсан бөгөөд ингэхдээ ЖДААН-ийн санхүүгийн тайлан хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, өртөг-өгөөжийн тэнцвэрт байдлыг харгалзан зохих өөрчлөлт хийсэн байна.
Ингэхдээ, иж бүрэн СТОУС-ын хүлээн зөвшөөрөлт, ангилал, хэмжилт, тодруулгын олон олон шаардлагуудыг хураангуйлан, ЖДААН-ийн онцлогт тохируулсан. Мөн үг хэллэг, ойлгомжтой байдлын хувьд аль болох хялбаршуулсан.
ЖДААН-ийн СТОУС нийт 35 бүлэгтэй бөгөөд 1 дүгээр бүлэгт заасны дагуу жижиг дунд аж ахуйн нэгжийг дараах байдлаар тодорхйолсон.
(а) олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэггүй
(б) гаднын хэрэглэгчдэд зориулан ерөнхий зорилготой санхүүгийн тайлангаа хэвлүүлдэг. Гаднын хэрэглэгч гэдэгт бизнесийг удирдахад оролцдоггүй өмчлөгч, одоо байгаа болон боломжит зээлдүүлэгч, зээлийн зэрэглэл тогтоогч агентлагууд орно.
Түүнчлэн, дараах нөхцөлд байгууллагыг олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг гэж үзнэ:
(а) өрийн эсвэл өмчийн хэрэглүүрээ олон нийтийн зах зээлд арилжаалдаг буюу эсвэл ийм хэрэглүүрээ олон нийтийн зах зээл (дотоодын ба гадаадын үнэт цаасны зах зээл, дотоод дахь эсвэл бүс нутаг дахь биржийн гадуурх зах зээл)-д арилжаалахаар зэхэж байгаа;
өрийн буюу өмчийн хэрэглүүрээ олон нийтийн зах зээл дээр арилждаг, эсвэл ийм хэрэглүүр гаргахаар зэхэж байгаа (дотоодын эсвэл гадаадын хөрөнгийн бирж эсвэл орон нутгийн болон бүс нутгийн зах зээл);
(б) бизнесийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг нь өргөн хүрээний гадны бүлгээс итгэмжлэлд нь хүлээлгэн өгсөн хөрөнгийг эзэмшдэг үйл ажиллагаа байвал. Ихэнх банк, хадгаламж зээлийн хоршоо, даатгалын компани, үнэт цаасны брокер/диллер, хамтын сан болон хөрөнгө оруулалтын банкууд энэхүү хоёр дахь шалгуурыг хангадаг.
Монгол Улсын хувьд “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаас бусад Сангийн Сайдын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам”-ын 2.2-т заасан шалгуурын дагуу “нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж”-д хамаарч байгаагаас бусад тус журмын 3.4 дэх шалгуурыг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг “жижиг дунд аж ахуйн нэгж” гэсэн ангилалд хамааруулдаг.
Өөрөөр хэлбэл тайлант жилийн дараах дүнгүүдийн аль аль нь тогтоосон хязгаарт хүрээгүй аж ахуйн нэгжүүд жижиг дунд аж ахуйн нэгжид тооцогдоно:
- борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг
- нийт хөрөнгө нь 0.5 тэрбум төгрөг.
ЖДААН-ийн СТОУС нь анх 2009 онд гарсан бөгөөд уг хувилбарыг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ) албан ёсны эрхтэйгээр орчуулан, хэвлэн нийтэлсэн. Мөн хоёр дахь хувилбар болон 2015 оны ЖДААН-ийг СТОУС-ыг ММНБИ тухайн ондоо багтаан орчуулж гаргасан.
ЖДААН-ийн СТОУС нь дараах бүлгүүдтэй:
Бүлэг |
Нэр |
1 |
ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖ |
2 |
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА ДАВУУ ЗАРЧМУУД |
3 |
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ТОЛИЛУУЛГА |
4 |
САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН |
5 |
ДЭЛГЭРЭНГҮЙ ОРЛОГЫН ТАЙЛАН БА ОРЛОГЫН ТАЙЛАН |
6 |
ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН БА ОРЛОГО, ХУРИМТЛАГДСАН АШГИЙН ТАЙЛАН |
7 |
МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН |
8 |
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ТЭМДЭГЛЭЛ |
9 |
НЭГТГЭСЭН БОЛОН ТУСДАА САНХҮҮГИЙН ТАЙЛАН |
10 |
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, ТООЦООЛОЛ БА АЛДАА |
11 |
САНХҮҮГИЙН ҮНДСЭН ХЭРЭГЛҮҮР |
12 |
САНХҮҮГИЙН БУСАД ХЭРЭГЛҮҮРИЙН ХҮНДРЭЛТЭЙ АСУУДЛУУД |
13 |
БАРАА МАТЕРИАЛ |
14 |
ХАРААТ КОМПАНИ ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ |
15 |
ХАМТАРСАН ҮЙЛДВЭР ДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ |
16 |
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ |
17 |
ҮНДСЭН ХӨРӨНГӨ |
18 |
ГҮҮДВИЛЭЭС БУСАД БИЕТ БУС ХӨРӨНГӨ |
19 |
БИЗНЕСИЙН НЭГДЭЛ БА ГҮҮДВИЛ |
20 |
ТҮРЭЭС |
21 |
НӨӨЦ БА БОЛЗОШГҮЙ ЗҮЙЛС |
22 |
ӨР ТӨЛБӨР БА ӨМЧ |
23 |
ОРЛОГО |
24 |
ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ |
25 |
ЗЭЭЛИЙН ЗАРДАЛ |
26 |
ХУВЬЦААНД СУУРИЛСАН ТӨЛБӨР |
27 |
ХӨРӨНГИЙН ҮНЭ ЦЭНИЙН БУУРАЛТ |
28 |
АЖИЛЧДЫН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ |
29 |
ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР |
30 |
ГАДААД ВАЛЮТЫН ХӨРВҮҮЛЭЛТ |
31 |
ХЭТ ИНФЛЯЦИ |
32 |
ТАЙЛАГНАЛЫН ҮЕИЙН ДАРААХ ҮЙЛ ЯВДАЛ |
33 |
ХОЛБООТОЙ ТАЛУУДЫН ТОДРУУЛГА |
34 |
ТУСГАЙЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА |
35 |
ЖДААН-ийн СТОУС-д ШИЛЖИХ НЬ |