МНБЁЗОУС

Мэргэжлийн Нягтлан Бодогчдын Ёс Зүйн Дүрэм

Нягтлан Бодогчдын Олон Улсын Ёс Зүйн Стандартын Зөвлөл (НБОУЁЗСЗ) нь аливаа байгууллага, санхүүгийн зах зээл болон дэлхий нийтийн эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн суурь болох санхүүгийн болон санхүүгийн бус мэдээлэлд итгэх олон нийтийн итгэл, үнэмшил, бизнесийн болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээний тулгын чулуу болсон өндөр чанартай, олон улсын ёс зүйн стандартыг батлан гаргадаг.

НБОУЁЗСЗ-өөс гаргасан ёс зүйн уг олон улсын стандартыг “Мэргэжлийн Нягтлан Бодогчдын Ёс Зүйн Олон Улсын Дүрэм” (Хараат бус Байдлын Олон Улсын Стандартыг багтаасан) гэх ба нийт 4 бүлэг, дэд бүлгүүдээс бүрддэг.

Бүлэг 1:       Ёс Зүйн Дүрэм, Суурь Зарчим ба Онолын Үзэл Баримтлалд Нийцүүлэх нь

Бүлэг 2:       Бизнесийн Салбар Дахь Мэргэжлийн Нягтлан Бодогчид

Бүлэг 3:       Нийтэд Үйлчилдэг Мэргэжлийн Нягтлан Бодогчид

Бүлэг 4:       Хараат Бус Байдлын Олон Улсын Стандарт (Бүлэг 4А болон 4Б)

Бүлэг 4А:    Аудит ба Нягтлах Гэрээт Ажлын Хараат Бус Байдал

Бүлэг 4Б:    Аудит ба Нягтлах Гэрээт Ажлаас Бусад Баталгаажуулах Гэрээт Ажлын Хараат Бус Байдал

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ) нь Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбооны жинхэнэ гишүүн мэргэжлийн байгууллагынхаа хувьд “Мэргэжлийн Нягтлан Бодогчдын Ёс Зүйн Олон Улсын Дүрэм”-ийг албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргасан байдаг. Хэрэв та “Мэргэжлийн Нягтлан Бодогчдын Ёс Зүйн Олон Улсын Дүрэм”-ийн албан ёсны орчуулсан хувилбарыг үзэхийг хүсвэл ММНБИ-ийн цахим хуудсаар зочилно уу.