БОУС

Боловсролын Олон Улсын Стандарт

Нягтлан Бодох Бүртгэлийн Боловсролын Олон Улсын Стандартын Зөвлөл (НБББОУСЗ)-өөс Боловсролын Олон Улсын Стандарт (БОУС)-ыг батлан гаргадаг. БОУС нь нягтлан бодох бүртгэл дэх боловсролыг дэмжих зорилго бүхий үндсэн ойлголт, зарчим тодорхойлолтуудыг багтаасан байдаг. БОУС нь нийт 8 бүлэгтэй бөгөөд үүнээс гадна Үзэл Баримтлал, Нэр томьёоны тайлбар гэсэн хэсгүүдтэй. БОУС 1-ээс 6-д мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн боловсролын хөтөлбөр, мэргэжлийн анхан шатны хөгжүүлэлтийн талаар дурдсан байдаг бол БОУС 7-д Мэргэжлийн тасралтгүй хөгжлийн талаар, БОУС 8-д Санхүүгийн тайлангийн аудитын гэрээт ажлын багийн гишүүд, багийн менежер болон мэргэжлийн нягтлан бодогчдод тавигдах мэргэжлийн ур чадвар, чадавхийн талаар заасан байна.

2024 оны байдлаар хамгийн хамгийн сүүлд 2019 онд БОУС-ын 2019 оны Гарын авлага-ыг шинэчлэн гаргасан. Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт-ийн зүгээс уг стандартыг албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргасан. Хэрэв та БОУС-ын албан ёсны орчуулгыг уншиж судлахыг хүсвэл ММНБИ-ийн сайтаар зочлоно уу.

БОУС нь дараах бүлгүүдтэй:

БОУС 1 - Мэргэжлийн Нягтлан Бодох Бүртгэлийн Боловсролын Хөтөлбөрт Тавигдах Элсэлтийн Шаардлага

БОУС  2 - Мэргэжлийн Анхан Шатны Хөгжүүлэлт – Техникийн Чадавх

БОУС 3 - Мэргэжлийн Анхан Шатны Хөгжүүлэлт - Мэргэжлийн Ур Чадвар

БОУС 4 - Мэргэжлийн Анхан Шатны Хөгжүүлэлт - Мэргэжлийн Үнэ Цэнэ, Ёс Зүй ба Хандлага

БОУС 5 - Мэргэжлийн Анхан Шатны Хөгжүүлэлт - Практик Туршлага

БОУС 6 - Мэргэжлийн Анхан Шатны Хөгжүүлэлт - Мэргэжлийн Чадавхын Үнэлгээ

БОУС 7 - Мэргэжлийн Тасралтгүй Хөгжил

БОУС 8 - Санхүүгийн Тайлангийн Аудит Хариуцсан Гэрээт Ажлын Партнерын Мэргэжлийн Чадавх