УСНББОУС-ын мэдээ
Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Стандарт (УСНББОУС) нь Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл (УСНББОУСЗ)-өөс төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн компаниуд зэрэг улсын секторын аж ахуйн нэгжүүдэд зориулан боловсруулан гаргадаг нягтлан бодох бүртгэлийн стандарт юм. УСНББОУСЗ-г батлахдаа улс орнуудын засгийн газрууд болон үндэсний стандарт тогтоогчдыг санал өгч хамтран ажиллахыг идэвхтэй дэмждэг.
УСНББОУСЗ нь нягтлан бодох бүртгэлийн мөнгөн суурь болон нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурийн дагуух санхүүгийн тайлагналыг зохицуулдаг УСНББОУС-уудыг гаргадаг. Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл (НББОУСЗ)-өөс гаргасан Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС)-ын зарим шаардлагуудыг УСНББОУС-д мөн оруулсан байдаг. Мөн аккруэл суурьт УСНББОУС нь СТОУС-д авч үзээгүй, улсын секторын санхүүгийн тайлагналын тусгай асуудлуудыг зохицуулдаг байна.
УСНББОУС-ыг засгийн газрууд мөрдөх нь дэлхий дахины улсын секторын байгууллагуудын тайлагнаж буй санхүүгийн мэдээллийн чанар ба зэрэгцүүлэгдэх байдлын аль алиныг сайжруулах юм. Өөрсдийн улс оронд нягтлан бодох бүртгэлийн стандартууд болон санхүүгийн тайлагналын удирдамжийг гаргах засгийн газруудын болон үндэсний стандарт тогтоогчдын эрхийг УСНББОУСЗ хүлээн зөвшөөрдөг. УСНББОУСЗ нь УСНББОУС-ыг мөрдөх ба үндэсний шаардлагуудыг УСНББОУС-тай нийцүүлэн уялдуулахыг дэмждэг. Санхүүгийн тайлан нь холбогдох УСНББОУС нэг бүрийн бүх шаардлагуудтай нийцсэн зөвхөн тийм тохиолдолд түүнийг УСНББОУС-тай нийцсэн гэж тодорхойлох хэрэгтэй.
2024 оны байдлаар дараах УСНББОУС-ууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна: