Хөдөө аж ахуйн дараа үеийн зардлыг хэрхэн тооцох вэ?
Танай компани хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг уу? Хэрэв тийм бол энэхүү кейсийг анхааралтай уншаарай.
Хэд хэдэн хонины ферм эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг компани сүү, бяслаг болон бусад төрлийн хонины гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах зорилгоор хонь үржүүлдэг гэе. Энэ тохиолдолд НББОУС 41-ийг хэрэглэх ба тайлант хугацааны эцэст борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр дахин хэмжих ёстой.
НББОУС 41 Хөдөө аж ахуй гэсэн стандартад бүх биологийн хөрөнгийг борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнээр хэмжихийг заасан бөгөөд бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс үүсэх олз болон гарзыг тухайн тайлант үеийн ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрдөг. Эндээс чухал асуулт гарч ирж байна. Эдгээр биологийн хөрөнгөтэй холбоотой 1 жилийн хугацаанд гарсан зардлаа хэрхэн тооцох ёстой вэ? Жишээ нь: малын идэш тэжээл, вакцинжуулалт, мал эмнэлгийн зардал, бордоо, хортон шавьжны хор… гэх мэт.
Хариулт: НББОУС 41 Хөдөө аж ахуй гэсэн стандартад заагаагүй тул өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгана.
Зөвхөн малын үйлдвэрлэл бус улаан буудай, усан үзмийн талбай болон бусад ургамалтай холбоотой компаниудын нягтлан бодох бүртгэлд үүнтэй ижил төстэй асуудал тулгардаг.
Тэгэхээр эдгээр зардлыг хэрхэн тооцох вэ?
Юуны өмнө НББОУС 41 Хөдөө аж ахуй гэсэн стандартад эдгээр зардлуудыг хэрхэн тооцох талаар нарийн заалт байдаггүй. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд дараа үеийн зардлыг хэмжих талаар дүрэм гаргах шаардлагагүй гэж заасан байдаг. Учир нь биологийн хөрөнгийг борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийн өөрчлөлтийг нь дахин хэмжиж ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрөх шаардлагатай байдаг. Иймээс дараа үеийн хэмжилтэнд хэрхэн хандах нь чухал биш.
Нягтлан бодох бүртгэлийн бодлогоо тодорхойлох
Ямар ч тохиолдолд дараа үеийн хэмжилтийг тооцох нягтлан бодох бүртгэлийн бодлогоо тодорхойлох ёстой. Үндсэндээ танд 2 сонголт байна:
1. Дараа үеийн бүх зардлыг шууд ашиг, алдагдалд оруулах,
2. Биологийн хөрөнгийн дансны үнэд дараа үеийн зардлыг капиталжуулна.
Сонголт №1: Бүх зардлыг ашиг, алдагдалд оруулна
Энэ тохиолдолд ашиг, алдагдлын тайланд их хэмжээний зардлыг харуулах бөгөөд нөгөө талаас биологийн хөрөнгийн бодит үнэ цэнэ өсөх болно. Мөн биологийн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь зөвхөн гадаад зах зээлийн өөрчлөлтөөс гадна мал тэжээх, арчлах гэх мэт үйл ажиллагаанаас шалтгаалж өсдөг. Бүх зардлыг ашиг, алдагдалд тусгасан бол бодит үнэ цэнийн өсөлтийг эх үүсвэр болон шалтгаанаас үл хамааран нэг багцад үр нөлөөтэй харуулж байна гэсэн үг. Зарим хөрөнгийн хувьд үнийн өөрчлөлт болон биет өөрчлөлтөөс шалтгаалсан бодит үнэ цэнийн өөрчлөлтийн талаар нэмэлт тодруулга хийх хэрэгтэй.
Сонголт №2: Хөрөнгийн дансны үнэд зардлыг капиталжуулах
Эхний хувилбарын дагуу та биологийн хөрөнгийн дансны үнэд зардлыг нэмнэ.Ингэснээр та ашиг, алдагдалд хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд их хэмжээний зардлыг харуулахгүй, мөн биологийн хөрөнгийн бодит үнэ цэнийн өсөлтийг бага харуулдаг.Миний бодлоор энэ арга нь бодит үнэ цэнийн өөрчлөлтийг эхний аргыг бодвол илүү сайн тусгадаг боловч илүү их шаарддаг, сорилттой байдаг.
Жишээ нь: Хонин сүргийн бодит үнэ цэнэ эхний жилийн эцэст 1000 байсан гэж бодъё. 2 дэх жилд хүнсний нэмэлт тэжээл, малын эмч болон үржлийн зардал гэх мэт бусад зардалд 200 зарцуулсан ба малын бодит үнэ цэнэ 2 дэх жилийн эцэст 1500 байна.
Нягтлан бодох бүртгэл №1 - Ашиг, алдагдалд бүх зардлыг оруулах
Дараа үеийн зардлыг тусгах журналын бичилт:
Дт Үйл ажиллагааны зардал 200
Кт Мөнгөн хөрөнгө/ өглөг 200
2-р жилийн эцэст хонин сүргийн дансны үнийг борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнэд дахин хэмжих журналын бичилт:
Дт Биологийн хөрөнгө: 500 (1 500 - 1 000)
Кт Дахин хэмжилтийн олз: 500
Ашиг, алдагдлын цэвэр нөлөө нь 300 (500 - 200) юм.
Нягтлан бодох бүртгэл №2 - Зардлыг капиталжуулах
Дараа үеийн зардлыг тусгах журналын бичилт:
Дт Биологийн хөрөнгө (хонин сүрэг): 200
Кт Мөнгөн хөрөнгө/өглөг: 200
2-р жилийн эцэст хонин сүргийн дансны үнийг борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнэд дахин хэмжих журналын бичилт:
Дт Биологийн хөрөнгө: 300 (1 500 – 1 200 )
Кт Дахин хэмжилтийн олз: 300
Ашиг, алдагдлын цэвэр нөлөө нь 300 бөгөөд энэ нь зөвхөн дахин хэмжилтээс олох ашиг юм.
Үр дүн нь адилхан хэдий ч агуулга нь өөр гэдгийг ашиг, алдагдалд үзүүлэх нөлөөллийн хүснэгтэд нэгтгэн харуулав.
|
Зардал |
Капиталжуулах |
Бодит үнэ цэнийн өөрчлөлт |
500 |
300 |
Үйл ажиллагааны зардал |
-200 |
0 |
Ашиг алдагдалд үзүүлэх нөлөө |
300 |
300
|
Нягтлан бодох бүртгэлийн бодлогоо хэрхэн тодорхойлох вэ?
1-р хувилбарыг сонгох бол ашиг, алдагдал болон мөнгөн гүйлгээний тайландаа илүү их анхаарах хэрэгтэй ба НББОУС 2 болон НББОУС 16-аас зааварчилгаа авахыг зөвлөж байна. Эдгээр стандартууд нь биологийн хөрөнгөд хамаарахгүй боловч өөрийн бодлогоо боловсруулахад ашиглаж болох юм. Мөн зөвхөн хөрөнгөө хамгаалах бүх зардлыг зардалд оруулж тооцож болно. Тухайлбал: вакцинжуулалт, хортон шавьжны хор гэх мэт. Биологийн хөрөнгийн баялгийн гарц, үр дүнг нэмэгдүүлэхэд туслах бүх зардлыг, тухайлбал хүнсний нэмэлт тэжээл, бордоо зэргийг капиталжуулж болно. Энэ нь нэлээд төвөгтэй ба ямар зардлаа капиталжуулах, аль зардлаа зардалд хүлээн зөвшөөрөхөө тодорхойлох ба нягтлан бодох бүртгэлийн бодлогодоо тусгах шаардлагатай.