МӨНГӨН ЗҮЙЛ ҮҮ ЭСВЭЛ МӨНГӨН БУС ЗҮЙЛ ҮҮ?
Гадаад валютаар илэрхийлэгдсэн зүйлсийг өөрийн орны бүртгэлийн валют руу хөрвүүлэхэд аж ахуйн нэгж болгон тулгардаг нийтлэг асуудлын нэг нь тухайн зүйлийн мөнгөн эсвэл мөнгөн бус зүйлийн аль нь болохыг тодорхойлох явдал юм.
Тэгвэл мөнгөн болон мөнгөн бус зүйлийг хэрхэн тодорхойлох вэ?
Хэрэв та хөрвүүлэх зүйлийнхээ шинж чанарыг буруу тодорхойлбол тухайн зүйлийг хөрвүүлэхдээ ашигласан ханшаас болж танай аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан буруу илэрхийлэгдэх магадлалтай.
НББОУС 21 Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө-д заасны дагуу толгой компани нь гадаад дахь охин компаниа нэгтгэхдээ бүх хөрөнгө, өр төлбөрийг хаалтын ханшаар бүртгэж толилуулах ёстой. Тиймээс гадаад улс оронд охин компанитай толгой компаниудын хувьд тэдгээрийн тайланг өөрийн бүртгэлийн валют руу хөрвүүлж толилуулах нь тийм ч хүндрэлтэй байдаггүй.
Гэвч, аж ахуйн нэгж өөрийн санхүүгийн тайлан дээрх зүйлс, ажил гүйлгээгээ бүртгэлийн валют руу хөрвүүлэх үед хэд НББОУС 21-ийн хэд хэдэн нарийн түвэгтэй дүрмүүдийг мөрдөх ёстой.
НББОУС 21-д гадаад валютаар илэрхийлэгдсэн дүнгүүдийг бүртгэлийн валют руу хөрвүүлэхдээ анх хүлээн зөвшөөрснийхөө дараа дараах шинж чанар бүхий зүйлсийг энэ стандартад заасан ханшуудыг ашиглан хөрвүүлэх ёстой бөгөөд ингэхдээ тухайн зүйлийн шинж чанарт үндэслэн ашиглах ханшаа сонгоно гэж заасан байдаг:
НББОУС 21-д заасны дагуу дээрх зарчмын дагуу аж ахуйн нэгж гадаад валютаар илэрхийлэгдсэн зүйлсээ хэмжих ёстой. Гэвч аж ахуйн нэгжүүдэд тулгардаг гол асуудал нь мөнгөн болон мөнгөн бус зүйлсийг хэрхэн тодорхойлох явдал юм.
Мөнгөн болон мөнгөн бус зүйлсийг хооронд нь ялгахын тулд тухайн зүйл нь дараах асуултад хариулагдах эсэхээс шийдэгдэнэ.
Тухайн зүйлтэй холбоотойгоор тогтсон эсвэл тодорхойлж болохуйц дүн бүхий мөнгийг авах эрх эсвэл ийм мөнгө төлөх үүрэг аж ахуйн нэгжид байгаа юу?
Хэрэв ийм эрх эсвэл үүрэг байгаа бол тухайн зүйлийг мөнгөн зүйл гэж үзнэ. Хэрэв ийм эрх, эсвэл үүрэг байхгүй бол тухайн зүйлийг мөнгөн бус зүйл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн мөнгөн эрх, үүрэг байгаа эсэхээр тухайн зүйлийн мөнгөн эсвэл мөнгөн бус зүйлийн аль нь болохыг тодорхойлох юм.
Дараах хүснэгтэд нийтлэг зүйлсийг шинж чанараар нь мөнгөн болон мөнгөн бус зүйл болгож ангилан харууллаа.
Зүйл |
Мөнгөн/Мөнгөн бус |
Хөрөнгө |
|
Үнсдэн хөрөнгө |
Мөнгөн бус |
Биет бус хөрөнгө (үүнд гүүдвил орно) |
Мөнгөн бус |
Хараат компани дахь хөрөнгө оруулалт |
Мөнгөн бус |
Эздийн өмчөөрх хөрөнгө оруулалт (тухайлбал, энгийн хувьцаа) |
Мөнгөн бус – хүснэгтийн доор тайлбарласан |
Өрийн хэрэглүүрт оруулсан хөрөнгө оруулалт |
Мөнгөн |
Түрээсийн цэвэр хөрөнгө оруулалт |
Мөнгөн |
Биологийн хөрөнгө |
Мөнгөн бус |
Хойшлогдсон татварын хөрөнгө |
Мөнгөн – хүснэгтийн доор тайлбарласан |
Бараа материал (үүнд бараа материалын үнийн бууралтын хасагдуулга орно) |
Мөнгөн бус |
Худалдааны авлага (үүнд, найдваргүй авлагын нөөц орно) |
Мөнгөн |
Мөнгөөр төлөгдөх бусад авлагууд |
Мөнгөн |
Урьдчилж төлсөн зардал, урьдчилж төлсөн тооцоо |
Аль аль нь байж болно – хүснэгтийн доор тайлбарласан |
Банкан дахь хадгаламж |
Мөнгөн |
Мөнгө |
Мөнгөн |
Өр төлбөр ба эздийн өмч |
|
Хувьцаат капитал |
Мөнгөн бус – хүснэгтийн доор тайлбарласан |
Эздийн өмчийн бусад бүрэлдэхүүн хэсэг |
Мөнгөн бус |
Ажилтнуудын тэтгэвэр, тэтгэмжийн нөөц |
Мөнгөн |
Санхүүгийн түрээсийн өр төлбөр |
Мөнгөн |
Хойшлогдсон татварын өр төлбөр |
Мөнгөн – хүснэгтийн доор тайлбарласан |
Банкны болон бусад зээл |
Мөнгөн |
Хуримтлагдсан өр төлбөрүүд |
Мөнгөн |
Хойшлогдсон орлого |
Мөнгөн бус |
Дансны өглөг |
Мөнгөн |
Урьдчилж орсон орлого |
Аль аль нь байж болно – хүснэгтийн доор тайлбарласан |
Тайлант үеийн татварын өр |
Мөнгөн |
Дээрх хүснэгтэд харуулсанчлан зарим зүйлсийн мөнгөн эсвэл мөнгөн бус зүйлийн аль нь болох нь маш тодорхой байдаг боловч зарим зүйлсийн хувьд тодорхой байдаггүй. Тиймээс тэдгээр зүйлсийг цааш нь дэлгэрэнгүй судлах шаардлагатай.
Урьдчилж төлсөн зардал, урьдчилж төлсөн тооцоо
Урьдчилж төлсөн зардал болон урьдчилж төлсөн тооцоо нь мөнгөн эсвэл мөнгөн бус зүйлсийн аль нь байж болдог тул тал эдгээр зүйлсийн шинж чанарыг маш анхааралтай тодорхойлох ёстой.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Гадаад валютаарх урьдчилгааг СТОУС-ын дагуу бүртгэх нь” сэдэвт кейсээс үзнэ үү.
Хойшлогдсон татварыг мөнгөн эсвэл мөнгөн бус зүйлийн аль нь болохыг тусад тодорхойлсон заалт СТОУС-д байдаггүй. НББОУС 12 Орлогын албан татвар-т “Хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөр нь мөнгөн зүйл” гэж шууд бусаар дурдсан байдаг. Учир нь гадаад валютаарх хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийн ханшийн зөрүүг бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрнө гэж заасан байдаг. (78-р параграф).
Давуу эрхтэй хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалт
НББОУС 39 болон СТОУС 9-д өмчийн хэрэглүүрт оруулсан хөрөнгө оруулалтыг мөнгөн бус зүйлээр ангилна гэж заасан байдаг. Давуу эрхтэй хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалт нь маш нарийн мэргэжлийн шийдэл гаргавал зохих өөр нэг зүйл гэдгийг анхаараарай.
Өөрөөр хэлбэл давуу эрхтэй хувьцааны нөхцөлүүд нь өмчийн хэрэглүүр гэж ангилагдахаар бол түүнийг мөнгөн бус зүйл гэж ангилна гэсэн үг.
Тухайлбал, гаргагч талаас хувьцааг ирээдүйд буцаан авах ямар нэг заалт байхгүй бол уг хувьцааг өмчийн хэрэглүүр гэж үзэх ба түүнийг мөнгөн бус зүйл гэж ангилна.
Нөгөөталаар, хэрэв давуу эрхтэй хувьцааны нөхцөлүүдийг санхүүгийн өр төлбөр гэж ангилахаар бол тэдгээрийг мөнгөн зүйл гэж үзнэ. Жишээлбэл, ирээдүйд гаргагч талыг буцаан авах нөхцөлтэй хувьцаа нь өр төлбөрийг илэрхийлэх бөгөөд мөнгөн зүйлд тооцогдоно.
Гадаад валютаар хувьцаат капитал
Зарим компаниуд гадаад валютаар хувьцаат капитал гаргадаг.
Гэвч НББОУС 21, СТОУС 9, НББОУС 39-ийн алинд ч гадаад валютаарх хувьцаат капиталыг хэрхэн ангилах талаар дурдаагүй байдаг тул мөнгөн эсвэл мөнгөн бус зүйлийн аль алинаар нь ангилж бүртгэх тохиолдолд бий.
Практикт энгийн хувьцаат капиталыг мөнгөн бус зүйл гэж үздэг бөгөөд түүхэн өртгөөр нь буюу ажил гүйлгээ гарсан өдрийн ханшаар бүртгэдэг. Үүний учир нь хаалтын ханшаар түүнийг дахин хөрвүүлж харуулах нь компанийн мөнгөн урсгалд нөлөөлөхгүй гэж үздэгтэй холбоотой.
Гэхдээ, цөөнгүй компаниудыг гадаад валютаарх хувьцаат капиталаа мөнгөн зүйл гэж ангилсан байдаг. Энэ тохиолдолд гадаад валютын ханшийн өөрчлөлтийг эздийн өмчид бүртгэдэг бөгөөд тайлант үеийн ашиг, алдагдалд харуулдаггүй. Үүний улмаас нийт эздийн өмч хувьцаат капиталыг түүхэн өртгөөр нь буюу ажил гүйлгээ гарсан өдрийн ханшаар нь бүртгэсэнтэй тэнцүү харагддаг.