Валютийн ханшийн зөрүүг зээлийн өртөг болгон хэрхэн капиталжуулах вэ?

2024-04-15 / Кейс №19

Валютийн ханшийн зөрүүг зээлийн өртөг болгон хэрхэн капиталжуулах вэ?

Аливаа компани шинээр үндсэн хөрөнгө барьж байгуулахдаа эсвэл яаралтай зээл авах үедээ гадаадын толгой компаниасаа эсвэл банкнаас гадаад влаютын зээл авах тохиолдолд бүртгэлийн валютаас өөр гадаад валютаар гарсан гүйлгээг бүртгэх шаардлагатай болно. Энэ тохиолдолд гарсан ханшийг зөрүүг хэрхэн тооцохыг харцгаая.

“А” компани нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба шинэ барилгынхаа санхүүжилтийг зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон. Зээлийг еврогоор авахаар тохиролцсон. Жилийн эцэст еврогийн зээлийг хаалтын ханштаар төгрөгт шилжүүлбэл валютын ханшийн алдагдал хүлээх эрсдэлтэй. Үүнийг зээлийн өртөг болгож болох уу? Валютын ханшийн зөрүүг хэрхэн капиталжуулах вэ?

Хариулт: НББОУС 23 Зээлийн өртөг

Зээлийн өртгийг ерөнхийд нь НББОУС 23 Зээлийн өртөг гэсэн стандартын дагуу зохицуулдаг. Энэхүү стандартад зээлийн өртөг гэж мөнгөн санг зээлдэн авахтай холбоотойгоор аж ахуйн нэгжийн гаргах хүүний болон бусад зардал хэмээн тодорхойлсон байдаг.  Гадаад валютаарх зээлээс үүссэн ханшийн зөрүүг хүүгийн зардлын тохируулга гэж үздэг. Тиймээс тодорхойлолтоор бол тайлант хугацааны эцэст еврогийн зээлийг төгрөг болгон хөрвүүлэх эсвэл дахин үнэлгээ хийх үед үүссэн ханшийн зөрүүг капиталжуулах боломжгүй буюу бүгд зээлийн зардал болно гэсэн үг биш юм. Тэгвэл аль хэсэг нь ашиг, алдагдалд орох вэ?

Нийт ханшийн зөрүүний аль хэсгийг капиталжуулахыг хэрхэн тодорхойлох вэ?

НББОУС 23 үүнийг хэрхэн тооцох, ямар аргыг ашиглах талаар дурдаагүй байна. Хүүгийн зардалд тохируулсан гэж үзсэн олз, гарз нь голчлон дараах ялгааг илэрхийлнэ.

1.    Хэрэв өөрийн үйл ажиллагааны валютаар зээлсэн бол гарах зээлийн зардал (дээрх тохиолдолд төгрөг);

2.    Гадаад валютын зээл авахад бодитоор гарсан зээлийн зардал (дээрх тохиолдолд евро, тухайн ханшаар төгрөг болгон хөрвүүлсэн

СТОУС (СТОУС-ын тайлбарын хороо) 2 аргыг авч үзсэн:

1.    Зээлийн эхэн үеийн форвард валютын ханш дээр тулгуурлан валютын ханшийн зөрүүний олз эсвэл гарзын хэсгийг капиталжуулах боломжтой.

2.    Үүнийг өөрийн үйл ажиллагааны валютаар ижил төстэй зээлийн хүүнд үндэслэн тооцоолж болно

Бодит байдал дээр валютын ханшийн зөрүүг капиталжуулахын тулд хязгаарлаж болох бөгөөд ингэснээр капиталжуулсан нийт зээлийн зардал нь таны үйл ажиллагааны валютаар ижил төстэй зээлийн таамагласан зээлийн зардлын хэмжээнээс хэтрэхгүй байх болно.

Дүрслэл: Валютын ханшийн зөрүүг капиталжуулах

2024 оны 6-р сард  шинэ оффис барихад зориулж 100 000 еврогийн зээл авсан гэж бодъё. (1 евро=3000 төгрөг) Еврогоор зээл авсан шалтгаан нь еврогийн зээлийн хүү 2%, төгрөгийн зээлийн хүү 4% байсан. Зээлийг хорогдуулсан өртгөөр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2024 оны тайлант хугацааны эцсийн дансны үнэ 83 700 евро буюу 251 100 000 төгрөг болно.  2024 онд зээлийн хүүгийн зардлыг хүлээн зөвшөөрсөн ба 1 000 евро (ойролцоогоор 6 сарын хүү) бөгөөд энэ нь дансанд 3 000 000 төгрөг болно. Хүү нь сар бүр нэмэгддэг бөгөөд хүүгийн зардлыг бүртгэхдээ сарын эцсийн хүүг үргэлж ашигладаг гэж бодъё. Тиймээс 2024 оны 12-р сарын 31-ний өдрийн хаалтын ханш 1 евро тутамд 3 100 байсан тул гадаад валютын зээлийг төгрөг рүү хөрвүүлснээр 3 100* 83 700= 259 470 000 байна гэж бодъё. Тэгвэл 8 370 000 төгрөг (251 100 000-259 470 000) валютын ханшийн зөрүүний гарзтай байна. Энэ зээлийг хэрхэн бүртгэж толилуулах вэ?

Эхлээд хүүгийн зардлыг харьцуулъя:

      Евро зээлийн хүүгийн бодит зардал нь 1 000 евро буюу 3 000 000 төгрөг байсан.

      Ижил зээлийн төгрөгийн хүүгийн тооцоолсон зардал нь 5 941 170 төгрөг болно. Тооцоолол нь:

Зээлийн хэмжээ: 100 000 евро x түүхэн ханш 3 000 төгрөг= 300 000 000 төгрөг

Жилийн 4%-ийн хүүтэй 6 сарын хүү: 300 000 000*(1,04^(6/12)-1) = 5 941 170 төгрөг

Зөрүү нь: 5 941 170-3 000 000= 2 941 170 төгрөг байна.

 

Тиймээс гадаад валютын ханшийн зөрүүний гарзыг бүртгэх журналын бичилт нь:

Дт Үндсэн хөрөнгө  (шинэ оффис)  2 941 170 төгрөг

Дт Валютын ханшийн зөрүүний гарз 5 428 830 төгрөг

     Кт Зээл: 8 370 000 төгрөг

Сэтгэгдэл хаалттай байна. Та эхлээд нэвтэрч орно уу?