Зочид буудал НББОУС 40-ийн дагуу хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн үү?

2024-04-15 / Кейс №20

Зочид буудал НББОУС 40-ийн дагуу ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ мөн үү?

Хэрэв танай аж ахуйн нэгж үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгээ түрээслэдэг болон өөрөө ашигладаг бол энэхүү кейсийг анхааралтай уншаарай.

А компани хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд эдгээр хөрөнгүүдээ янз бүрийн гэрээний нөхцөлөөр түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Зарим барилгадаа түр хугацааны буюу богино хугацаанд түрээслүүлж, зочид буудлын зорилгоор ашигладаг бол зарим барилгаа урт хугацаанд буюу 3 сараас бүтэн жилийн хугацаатайгаар түрээслүүлдэг. Богино хугацааны зочдын түрээсийн үнэд нь өрөө, өглөөний цай, цэвэрлэгээ багтсан ба зочид буудлын усан санд үнэгүй орох боломжтой. Урт хугацааны зочид зөвхөн өрөө, нийтийн 00-ийн өрөө ашиглах эрх орсон. Мөн хэд хэдэн өрөөг компани өөрөө оффис болгон ашигладаг. Зочид буудлыг урт хугацаагаар оршин суух, богино хугацаагаар байх, өөрийн оффис гэсэн гурван зорилгоор ашигладаг хэрхэн ангилж бүртгэх вэ? 

Хариулт

Энэ тохиолдолд зочид буудлыг хоёр зорилгоор ашиглаж байна.

1.    Удирдлагын зорилго - түүний нэг хэсгийг өөрийн оффис болгон байгаа нь НББОУС 16-ын үндсэн хөрөнгө болохыг харуулж байна. НББОУС 16-д "удирдлага, үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэлийн зорилгоор ашиглаж байгаа хөрөнгийг үндсэн хөрөнгөөр ангилж бүртгэнэ" гэж заасан байдаг.

2.    Түрээсийн зорилго - богино хугацааны болон урт хугацааны зочдод өрөө түрээслүүлж байна. Тиймээс зочид буудал нь НББОУС 40-ийн дагуу хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох ба энэ талаар дараагийн хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлах болно. 

Хөрөнгийг салгаж бүртгэх

НББОУС 40 хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө-д хэрэв нэг барилгын нэг хэсгийг түрээсийн зорилгоор, нөгөө хэсгийг удирдлагын зорилгоор, өөр нэг хэсгийг санхүүгийн түрээсээр борлуулах зорилгоор ашиглаж байгаа бол тухайн үл хөдлөх хөрөнгийг хэсэгчлэн салгаж ангилна гэж заасан байдаг. Хэрэв эдгээр хэсгийг тусад нь борлуулж (эсвэл санхүүгийн түрээсийн дагуу тусад нь түрээслүүлж) болохоор байвал аж ахуйн нэгж нь тэдгээр хэсгүүдийг тусдаа тайлагнана. 

Жишээ нь: 4000 м.кв талбайтай барилгын 1000 м.кв талбайг өөрийн оффис болгон ашиглахын хажуугаар түрээсийн орлого олохын тулд 3000 м.кв талбайг түрээслэгчдэд түрээслүүлсэн гэж бодъё. Тэгвэл НББОУС 16 Үндсэн хөрөнгийн дагуу барилгын ¼-ийг, НББОУС 40 Хөрөнгө оруулалтын үл хөдлөх хөрөнгийн дагуу барилгын ¾-ийг тооцох ёстой гэсэн үг. 

НББОУС 16 Үндсэн хөрөнгө гэсэн стандартын дагуу 2 сонголт байдаг.

1.    Өртгийн загвар

2.    Дахин үнэлгээний загвар

Мөн НББОУС 40 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дагуу 2 сонголт байдаг.

1.    Бодит үнэ цэнийн загвар

2.    НББОУС 16-ын дагуу өртгийн загвар

Дээрх жишээний хувьд хэрэв аж ахуйн нэгж өртгийн аргыг сонговол хэмжилтийн хувьд адилхан ч ангиллын хувьд 2 өөр хөрөнгө санхүүгийн тайланд толилуулагдана. Нөгөөтэйгүүр үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэж, бодит үнэ цэнийн өсөлтөөс илүү сайн ашиг олох боломжтой гэж үзэн удирдлага барилгыг бодит үнэ цэнийн загварыг ашиглахыг шаардаж болно. Энэ тохиолдолд зочид буудлын талбайг хуваах хэрэгтэй болно. 

Дагалдах үйлчилгээг үнэлэх

Зочид буудлын эзэн үйлчлүүлэгчиддээ дагалдах үйлчилгээ үзүүлдэг.

Эдгээр үйлчилгээ нь юу вэ?

      Богино хугацааны зочдод хоол хүнс, өдөр тутмын цэвэрлэгээ, алчуур солих гэх мэт.

НББОУС 40 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө стандартад хэрэв түрээслэгчдэд дагалдах үйлчилгээ үзүүлдэг бол эдгээр үйлчилгээний цар хүрээнээс хамааран үл хөдлөх хөрөнгийг ангилна гэж заасан байдаг.

   Хэрэв тэдгээр нь бүхэлдээ гэрээний хувьд ач холбогдолгүй бол уг үл хөдлөх хөрөнгө НББОУС 40-ын дагуу хөрөнгө оруулалтын үл хөдлөх хөрөнгө болно. Жишээлбэл: засвар үйлчилгээ, хамгаалалтын үйлчилгээ нь ач холбогдолгүй гэж үздэг.

   Хэрэв томоохон нэмэлт дагалдах үйлчилгээ үзүүлдэг бол үл хөдлөх хөрөнгө нь НББОУС 40-ийн дагуу хөрөнгө оруулалтын үл хөдлөх хөрөнгө биш харин НББОУС 16-ын дагуу үндсэн хөрөнгө болно. Жишээлбэл: хоол хүнс, өдөр тутмын цэвэрлэгээний үйлчилгээ нь зохион байгуулалтад чухал ач холбогдолтой.

Тэгэхээр зочид буудлыг хэрхэн ангилах вэ?

1.    Өөрийн оффист ашигладаг хэсэг нь удирдлагын зорилгоор ашигладаг хэсэг бөгөөд энэ нь үндсэн хөрөнгө юм (НББОУС 16);

2.    Хамгаалалт зэрэг ач холбогдол багатай нэмэлт дагалдах үйлчилгээг урт хугацааны түрээсийн зориулалтаар ашигладаг хэсгийг бусдад түрээслүүлэхэд ашигладаг хэвээр байгаа бол НББОУС 40-ийн дагуу хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болно.

3.    Хоол хүнс, өдөр тутмын цэвэрлэгээ зэрэг чухал нэмэлт дагалдах үйлчилгээг богино хугацаанд хоноход ашигладаг хэсгийг НББОУС 40-ын дагуу хөрөнгө оруулалтын үл хөдлөх хөрөнгө гэж ангилах боломжгүй тул НББОУС 16-ын дагуу үндсэн хөрөнгө болно.

Сэтгэгдэл хаалттай байна. Та эхлээд нэвтэрч орно уу?